6 дугаар сарын 1-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 152 дахь өдөр бөгөөд он дуусахад 213 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 7, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн,үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 350.50, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00-16.00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
- 10.00,14.00 цагуудаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.
- Улсын драмын эрдмийн театрт 12.00, 15.00, 18.00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.
- Монголын хүүхдийн ордонд 14.00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
- 10.30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
- Үндэсний Соёл амралтын хүрээлэнд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна.
- Коосэн Японы Үндэсний Технологийн Хүрээлэн /ЯҮТХ/-гийн Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран, Японы элчин сайдын яам, Коосэн загварын Монгол дахь гурван сургуулийн дэмжлэгтэйгээр “Коосэн-Технологийн баяр”-ыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 13.00 цагаас зохион байгуулна.
- 10.30 цагаас эх үрсийн баярт зориулсан “Найрсаг вагоны хүүхдүүд” баярын арга хэмжээ Улаанбаатар төв вокзал дээр болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Дэлхийн сүүний өдөр.
- 1926 оны энэ өдөр Америкийн кино жүжигчин Мэрилин Монро мэндэлж байжээ.
- Харин 1955 оны энэ өдөр сүмогийн 58 дахь ёкозүна Чиёнофүжи Мицүгү таалал төгсчээ.
- 1980 онд АНУ-ын үндэсний сувгуудын нэг CNN нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.