5 дугаар сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 146 дахь өдөр бөгөөд он дуусахад 219 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 32 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 1, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2413.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 350.70, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Сүхбаатарын талбайд "Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийн нээлт болно.
- Боловсролын нээлттэй хаалганы өдөрлөг-2017 Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр МУИС-ийн элсэлтийн талаар, Боловсролын зээлийн сангаас үзүүлэх үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Ээлжит бус их эеийг зохион байгуулах ажлын хэсгээс үндэсний бөхийн ээлжит бус их хурлыг хуралдуулах талаар мэдээлэл хийнэ.
- Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал 10.00 цагт болно.
- 09.45 цагт Монголын Хөрөнгийн биржийн 5482 дахь арилжаа эхлэх бөгөөд түүхэн ойд зориулсан арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, хатагтай С.Даваасүрэн хүндэтгэн нээж, цан цохих ёслол болно.
- 10.00 цагт НМХГ-ын хурлын танхимд хүүхдийн баяртай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Мишээл барилгын их дэлгүүр дэх ОРОН СУУЦНЫ БИРЖ-д "Шинэ орон сууц" үзэсгэлэн худалдаа болно
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Данийн вант улсын Фредерик Хунтайжийн төрсөн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Польш улсад Ээжүүдийн баяр тохиож байгаа юм байна.
- 1972 онд Виландра үндэсний цэцэрлэгт хүрээлэн Австралид нээгджээ.
- 2008 онд БНХАУ-д болсон хүчтэй үерийн улмаас 148 хүн амь насаа алдаж, 1.3 сая иргэнийг нүүлгэн шилжүүлж байжээ.