5 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 142 дахь өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2418.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 351.50, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- СУИС-ийн IV байранд 10.00 цагаас "Азийн кино урлагийн боловсрол" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
- ШӨХТГ-ын үйл ажиллагааг танилцуулах "Нээлттэй хаалганы өдөрлөг" 11.00-15.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
- "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" тохиож буйтай холбогдуулан "Биологийн олон янз байдал ба тогтвортой аялал жуулчлал" уриан дор Зайсан дахь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр тэмдэглэн өнгөрүүлнэ.
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас "Омбол" ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Бэст Ард галерейд График зураач С.Одхүү асаны дурсамж үзэсгэлэн тавигдаж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна.
- Мөн 1972 оны энэ өдөр Шри-Ланк Бүгд Найрамдах засаглалтай болжээ.
- 1991 оны энэ өдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн дуучин, жүжигчин Suho мэндэлжээ.
- 1983 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн тамирчин, Олимпийн алтан медальт Natasha Kai мэндэлжээ.
- 2015 онд Бүгд Найрамдах Ирланд улс олон нийтийн санал асуулгаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгосон анхны орон болжээ.