5 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 138 дахь өдөр бөгөөд он дуусахад 227 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 22, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2421.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.30, юань 351.70, вон 2.16 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан 09.00 цагаас Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд "Тээврийн салбар дахь хэмжил" сэдэвт семинарыг зохион байгуулна.
- Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс "Арван хангал" цуврал үзэсгэлэнгийн жаргаах үзэсгэлэн болох "ДОГШИДЫН" АВРАЛ" үзэсгэлэнгээ 14.00 цагт нээнэ.
- Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиуд хамтран “JOB FAIR 2017” өдөрлөгийг 10.00-15 .00 цагийн хооронд МУИС-ын дэргэдэх Монгол-Япон төвийн их танхимд зохион байгуулна.
- “Business Breakfast” уулзалт 07.30-09.00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд болно. Зочноор ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож бизнес эрхлэгчидтэй саналаа солилцоно.
- Куба улсын бизнес уулзалт 14.00 цагаас МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болно.
- Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил олгогч, ажил идэвхитэй хайгч иргэдийг дэмжих, хамтран ажиллах зорилгоор “Ажил олгогчдын клуб” байгуулах санаачлага гарган нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Олон Улсын музейн өдөр.
- Мөн өнөөдөр Дэлхийн ДОХ-ын эсрэг вакцины өдөр.
- 1988 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Big bang хамтлагийн дуучин Taeyang мэндэлжээ.
- 1969 онд АНУ-ын "Аполло 10" сансрын программ хөөрч, саранд газардсан 2 дахь хөлөг болжээ.