5 дугаар сарын 15-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 135 дахь өдөр бөгөөд он дуусахад 230 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2414.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 350.00, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран “Энержи Монголиа-2017” олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN мэдээллийн төвд 11.30 цагаас “Лакшири хаус энд рийл эстэйт”, “Хос багана” ХХК-ийн холбогдох орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Тус компаниуд иргэдэд 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Н.Энхбаяр, Х.Баттулга нарын оффшорын талаар Ард түмний онц түр зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун мэдэгдэл хийнэ.
- 11.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлах Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
- 14.00 цагаас Соёлын төв өргөөнд "Хөгжлийн хөтөч" оюутны чуулга уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Энэтхэг улсад Мод тарих үндэсний өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Гэр бүлийн олон улсын өдөр тохиож байгаа аж.
- 1987 оны энэ өдөр Америкийн бэйсболын тамирчин David Adams мэндэлжээ.
- 1991 онд Йdith Cresson Франц улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар томилогджээ.
- 2008 онд Калифорни ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн АНУ-ын хоёр дахь муж болжээ. Эхнийх нь Массачусетс муж 2004 онд хүлээн зөвшөөрч байжээ.