Хэрэв Солонгосын хойгт дайн дэгдвэл Япон улс хамгийн их хохирол амсахыг Умард Солонгос анхаарууллаа. Японы Өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн сард АНУ-ын нисэх онгоц тээгч “Carl vinson” хөлөг онгоцтой хамтарсан сургуулилалт хийснийг БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл болох “Rodong sinmun” сонин буруушаажээ. Япон болон АНУ аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна. Японы байлдааны хамгийн том хөлөг онгоц АНУ-ын хангамжийн хөлөг онгоцыг дагалдан хамгаалахаар энэ долоо хоногийн даваа гаригт боомтоос гарсан юм.