АНУ-ын нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг, тухайлбал, Мэриленд муж улсын Аннаполис хот дахь Тэнгисийн цэргийн академи, Нью-Йоркт Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал, Флорида муж улс дахь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Мар-а-Лаго” эдлэн далайн усны түвшин дээшилсний улмаас 2100 он гэхэд усанд автаж магадгүй. Ийм таамаглалыг АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны үндэсний газар болон “Climate Central” байгууллага хийснийг “USA today” сонинд мэдээлжээ. Антарктид, Гренланд арлын мөс хайлсаар буй нь энэ зууны сүүлчээр далайн усны түвшинг 3-3.6 метрээр дээшлэхэд хүргэж болзошгүй. Өмнөд мөсөн далайд дэлхийн цэнгэг усны 60 орчим хувь ногддог. 1880 оноос хойш дэлхийн далайн усны түвшин дунджаар 2.5 метрээр нэмэгдсэн байна.