Зам, талбайн үйлчлэгч нар Улаанбаатар хотын гудамж дахь хайс, хашлага, хашаа, гэрлийн шон дээр наасан зарлалын 8000 гаруй хуудсыг хуулжээ. “Гулгаа массаж хийнэ”, “Утасны дугаар барьцаалж зээл олгоно”, “Мод, нүүрс зарна”, “Гадаад хэлний сургалтад бүртгэж байна” зэрэг зарыг гудамж, талбайд наах хориотой. Тиймээс нийслэлийн Цагдаагийн газрынхан зар наасан 108 хүнийг гар утасных нь дугаараар илрүүлэн, 600 гаруй мянган төгрөгөөр торгожээ. Цаашид ч энэ чиглэлээр шал галт явуулж, садар самууныг сурталчилсан, хууль бус зар наасан хүмүүсийг баривчилна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дар га Л.Амармөрөн хэллээ. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан уг шал галтын явцад хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Тухайлбал, саун, массажны газруудад бусдын биеийг үнэлүүлж байсан хүмүүсийг илрүүлсэн байна. Мөн Баянгол, Хан-Уул дүүргийн нутгаар явж биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг шалгаж буй гэнэ.