Дархан-Уул аймгийн Дархан сумын X багт байрлах 4-2 дугаар байрны өмнөх бохир усны худагт хүүхэд унаж осолдсон гэх дуудлага уржигдар 23.15 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 22 дугаар ангийн дөрвөн албан хаагч гурван настай охины цогцсыг траншейны нүхнээс гарган, хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн IХ хорооны нутгаар урсах Туул голд 60 орчим настай эрэгтэй живжээ. Одоогоор түүний нэр, хаяг тодорхойгүй байгаа бөгөөд амиа алдсан шалтгааныг цагдаагийнхан шалгаж буй аж.