Сирийн Идлиб мужид байлдааны хордуулагч бодис хэрэглэсэн байж болзошгүйг нотлох баримтыг Химийн зэвсэг хориглох байгууллагад Москва өгсөн байна. Тус байгууллагад суугаа Оросын байнгын төлөөлөгч Александр Шульгиний үгээр бол Өрнөдийн хэд хэдэн орон саад хийх гэж оролдсоор байхад химийн зэвсэг хэрэглэсэн тэр газрын байдлыг харуулсан фото зургуудыг Химийн зэвсэг хориглох байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан дээр Оросын Гадаад хэргийн яамны газрын захирал Михаил Ульянов үзүүлсэн аж.
“Нүдний хүүхэн хараанд нөлөөлдөг “зарин” гэдэг бодис хэрэглэсэн нь нотлогдсон. Хүүхдүүдийн хүүхэн хараа томорсон нь зураг дээр илт байсан” гэж А.Шульгин ярьжээ. Сирийн Хан-Шейхун хотод химийн зэвсэг хэрэглэсэн гээд байгаа нь эвлэрлийн хийгээд улс төрийн үйл явцыг тасалдуулахад чиглэсэн өдөөн хатгалга гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд нь мэдэгдэж байсан юм.