ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БХАТХ-ны Байнгын хорооны дарга Чан Дэцяныг Кремльд хүлээж авчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хятадын Ерөнхий сайдын орлогч Чан Гаолитай уулзсан юм. “Бидний стратегийн харилцаа парламент хоорондын үйл ажиллагаагаар ихээхэн бэхжиж байгаа” гэж Оросын удирдагч хэлсэн байна. Орос-Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдаад 60 жил болж буй юм байна. “БНХАУ-ын даргын урилгаар би ойрын үед Бээжинд айлчилна” гэж В.Путин бас хэлжээ.