Мосул хотод “Исламын улс”-ын гол мэргэн буучийг устгалаа гэж Иракийн цагдаагийн байгууллага мэдээлэв. Алан хядагч энэ бүлэглэлийн мэргэн буучдыг бэлтгэдэг уг этгээд ОХУ-аас гаралтай нэгэн байж.
Мөн Оросын иргэн байх магадлалтай хээрийн цэргийн командлагч Абу Хажер ар-Руси гэгчийг аюулгүй болгосон гэж Мосулд үйл ажиллагаа явуулж байсан цагдаагийн хэсгийн дарга генерал Раид Шакер Жоудат мэдээлсэн байна.
Мосул хотын баруун дүүрэгт Засгийн газрын зэвсэгт хүчин довтолгоон хийх үеэр энэ хоёр хүн амиа алджээ.