Гарал үүсэл нь тодорхойгүй ургамал, амьтан хилээр нэвтрүүлэх болон малын гаралтай бүтээгдэхүүн нууцаар хил давуулах зөрчил гарах нь олширчээ. Арав хоногийн өмнө Замын-Үүд боомтоор хортон шавьжинд идэгдсэн олон тооны мод, бут хилээр нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан илрүүлсэн.
Өнгөрсөн мягмар гаригт тус албаныхан экспортын гэрчилгээгүй аквариумын загас, мэлхий, хар гүрвэл, 360 ширхэг өндөг нууцаар хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Мөн автомашиныхаа дугуйнд 64.8 кг гүзээ нууж, БНХАУ руу гаргах гэснийг зогсоожээ.