Хятадад Умард Солонгос тээр болж буй гэдэгт Си Зиньпинийг Дональд Трамп итгүүлж дөнгөжээ гэсэн бодол төрснөө АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын орлогч Кэтлин Макфарленд Америк-Хятадын дээд түвшний саяхны уулзалтын дараа Умард Солонгос пуужин дахин хөөргөсөн үйл явдлыг тайлбарлахдаа илэрхийлсэн байна. “Умард Солонгос бүгдэд тээр болохын зэрэгцээ Америк, Өмнөд Солонгос, Япон, Орост төдийгүй үнэн хэрэг дээрээ Хятадад ч заналхийлж байгааг удирдагчид нь Трамп ойлгуулж чадсан байна” гэж тэрбээр “Fox” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Макфарлендийн үгээр бол цөмийн зэвсгийн болон пуужингийн хөтөлбөрөө хуйлж цааш хийж эхлэх цаг болсныг Пхеньянд итгүүлэхийн тулд Бээжинд Вашингтон цаг гаргаж өгөх хүсэлтэй байгаа аж. Умард Солонгос руу чиглэсэн үйл ажиллагааны боломжит шинэ хувилбарууд бий болгохын тулд байгууллагууд хоорондын зөвлөгөөнүүд хийхийг Трамп тангаргаа өргөөд тун удаагүй байхдаа нэгдүгээр сарын эцсээр үүрэг болгосныг Цагаан ордны төлөөлөгч энэ эмэгтэй мэдээлжээ. Тэгээд “өргөн судалгаа” хийж, сонирхолтой санал, дипломат алхмууд бэлтгэсний дотор цэргийн ажиллагаа явуулах хувилбар ч орсон аж. Макфарлендийн үзэж буйгаар бол энэ бэлтгэл ажил Умард Солонгосын асуудлаар Си Зиньпинтэй Трампыг нухацтай ярилцахад хүргэсэн гэнэ. Өнгөрсөн бямба гаригт Пхеньянд болсон цэргийн парадын үеэр харуулсан 16 дугуйтай машин дээр байрлуулсан зөөх, хөөргөх чингэлгүүд дотор тив хоорондын баллистик пуужингууд нь үнэхээр байсан уу гэх асуултад Макфарленд хариулт өгсөнгүй. Тэгэхдээ “Бидэнд аюул заналхийлж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Ази, Номхон далайн бүс нутгаар аялж яваа Америкийн Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс Сөүлд очоод байхдаа Умард Солонгос шинэ пуужин харвасныг “умардын өдөөн хатгалга” гэж нэрлэсэн. Дэлхий дахинд, тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутагт хүнд хэцүү цаг ирж байна гэж Пенс үзсэн байна. Тэрбээр энд байгаа америк цэргүүдтэй уулзахдаа “Та бүхний болон бурхны ивээлээр энэ хойг дээр ямагт эрх чөлөө мандаж байх болно” гэж хэлжээ. Пенс өчигдөр өглөө Өмнөд Солонгост оршдог Умард Солонгосын хилийн дэргэд байдаг Америкийн цэргийн бааз дээр очжээ. Түүнийг Сөүлд ирэхээс хоёр хоногийн өмнө Умард Солонгос пуужин хөөргөх гэж оролдоод бүтээгүй юм.