Замын цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын 466 дуудлага иржээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, найман хүүхэд гэмтсэн байна. Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Lux oil” ХХК-ийн урд талын замд “Приус-20” маркийн машин онхолдож, 10 сартай хүүхэд нас барж, хоёр хүн гэмтжээ. Осол гаргасан жолооч согтуу байжээ. Баянзүрх дүүргийн нутаг, “Бумбат” амралтын газрын урд замд Д жолоочтой “Ниссан” маркийн автомашин онхолдож, зорчигч 18-19 насны гурван залуу гэмтсэн байна. Төв аймгийн Сэргэлэн суманд “Приус-20” маркийн машины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж, аминд нь хүрчээ. Хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй аж.