Хятадын эрх баригчид БНАСАУ-тай залгаа хил рүүгээ 150 мянган цэрэг, байл-дааны техник илгээжээ. Энэ нь Бээжин Пхеньяны эсрэг ажиллагаа явуулахад бэлэн болсныг илтгэж байна.
Хятадын Шандун, Жөзян, Юньнань муж дахь танк болон механикжуулсан явган цэргийн дивизүүдийг хил рүүгээ татаж буй гэнэ. Тэрчлэн баруун тойргийн 47 дугаар арми болон хуягт танкийн есдүгээр бригадын 25 мянган цэргийн алба хаагч шилжин байрлахад бэлэн байх тушаал авсан байна.
АНУ нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Умард Солонгосын эрэг рүү илгээсний хариуд Хятад улс ийм арга хэмжээ авч байна гэж олон улсын хэвлэлүүдэд тайлбарлажээ.
Цагаан ордноос ялгаатай нь Хятадын эрх баригчид БНАСАУ-д цохилт өгнө хэмээн шууд мэдэгдээгүй. Яриа хэлэлцээ хийх замаар байдлыг зохицуулна гэж Бээжин албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Хятадын “Global times” сонинд мэдээлснээр БНХАУ Умард Солонгост хориг арга хэмжээ авч магадгүй. Гэхдээ цэргээ олноор нь шилжүүлэн байрлуулж буйгаас үзвэл хориг тавиад зогсохгүй бололтой.