Английн цуглуулагч Ник Мид ЗХУ-д үйлдвэрлэсэн “Т-54” танкнаас таван алтан гулдмай олжээ. Тэдгээр нь 2.5 сая ам.доллар буюу ойролцоогоор 6.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд юм байна. Өдгөө 55 настай Мид 37.000 ам.доллароор тэрхүү танкийг “eBay” цахим дуудлага худалдаагаар авсан гэнэ.
Түүний мэдээлснээр цэргийн техник засдаг Тод Чемберлен хэмээх хүнтэй танкийг “нэгжихэд” түлшнийх нь савнаас алтан гулдмайнууд олдсон байна. Тэрбээр энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлж, үнэлүүлсэн бөгөөд “Энэ танкийг 1990-1991 онд Иракийн дайны үед ашиглаж байсан юм. Миний хувьд эл техник алтнаас ч үнэтэй. Түүх сөхвөл, ЗХУ 1959-1968 онд Багдадад 300-гаад “Т-54” танк нийлүүлсэн байдаг” гэжээ.