Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Formula F1” автомашин угаалгын газарт өнгөрөгч гуравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон хэрэгт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А-д эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон цагдан хорьж, МБА-ны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.
Хэргийг шалгах явцад автомашин угаалгын газарт Хамгаалалтын гуравдугаар газрын цагдаа А, Замын цагдаагийн албаны цагдаа, зохицуулагч Д нарын цагдаагийн алба хаагч, бусад энгийн иргэн байсан нь тогтоогджээ. Тэд машинаа угаалгахаар “Formula F1” автомашин угаалгын газарт ирсэн байсныг авто угаалгын газарт байсан гэрч мэдүүлсэн байна.
Хэргийг сануулахад, энэ оны гуравдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-ын тойргийн Шинэ замд байрлах “Formula F1” авто угаалгын газар тус дүүргийн цагдаа иргэн М-ийг бүлэглэн зодсон байна.