Төв аймгийн Өндөрширээт суманд айлын гэр дайрч хоёр хүн хөнөөн, гурван хүн гэмтээсэн хэрэг энэ сарын 1-нд гарлаа. Тус сумын Хайрхан багийн иргэн Б-ийн гэрийг 57 настай Р “Ниссан Фамили” маркийн автомашинаараа мөргөсөн аж.
Энэ хэргийн улмаас гэрт байсан таван настай хүүхэд, 43 настай нэгэн хүний хамт газар дээрээ амиа алдсан бол, гэрийн эзэн, эзэгтэй тэргүүтэй гурван хүн гэмтжээ. Уг ноцтой ослыг гаргасан Р тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэдгийг орон нутгийнхан нь хэлж байна.
Мөн энэ өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Нэвшээ гэх газар самарт ачаад сумын төвийн зорьж байсан “ЗиЛ-131” автомашин онхолдож, Алтанбулаг сумын харьяат 46 настай Б амиа алджээ. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Үнэт чулуун зуурмагийн үйлдвэрийн дэргэд “Форд Фестина” маркийн машин шатжээ.
Уг машины жолооч бүсгүйтэй 42 настай Э гэх эмэгтэй маргалдсаны улмаас өс хонзон өвөрлөж архи уусныхаа дараа галдсан гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар нутаг, Эмээлтийн полигоны ойролцоох дөрвөн метр гүн, 7.5х6.20 м талбайтай ус тогтсон нүхэнд зургаан настай хүү унаж нас баржээ.