Германы хэвлэлийн “Telc gGmbH” компани Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт багтаасан, дэлхийн улс төрийн газрын зураг бүхий сурах бичиг гаргажээ. Сурах бичиг дагнан хэвлэдэг тус компанийн төлөөлөгч уг мэдээллийг шалгахаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Номын арын хавтасны дотор талд уг газрын зургийг нийтэлсэн байв.
Одоогоос гурван жилийн өмнө бүх нийтийн санал асуулгын дүнгээр Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд шилжсэнийг Өрнөдийн улстөрчид хүлээн зөвшөөрдөггүй билээ.