БНХАУ-ын Шанхай хотын Цагдаагийн газар НӨАТ-ын буцаалттай холбоотой, нэг тэрбум гаруй юанийн (145 сая ам.доллар) хохирол учруулсан хуурамч дансны луйврын сүлжээг илрүүлсэн тухай “Shanghai daily” сонин мэдээллээ. Энэ хэрэгт холбогдох 10 гаруй сэжигтнийг баривчилжээ.
Тэдний ашиглаж байсан хэвлэх төхөөрөмж, хуурамч тамгыг хураасан байна.
Тэд бизнесийн зөвлөгөө өгөх нэрийдлээр 10 гаруй хуурамч компани байгуулсан байжээ. 2013 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Шанхай хотын төсөвт 200 сая юанийн (29 сая ам.доллар) хохирол учирсан байна.