Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч, суралцаж буй Монгол иргэд үзэл бодлоороо нэгдэн “Оффшорчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж” жагсахаар болсон байна.
Тэд 3-р сарын 31-нд тус улс дахь Монголын ЭСЯ-ны гадна дээрх сэдвээр эсэргүүцлээ илэрхийлэх ажээ. Зохион байгуулагчид өчигдөр Өмнөд солонгосын цагдаагийн газар бүртгүүлж, албан ёсоор жагсах зөвшөөрөл авсан байна. Жагсаал хийхдээ Элчин сайдын яамны байрнаас 100 метрээс дотогш нэвтрэхгүй байхыг уг зөвшөөрөлд заажээ.
“Одоогоор биднээс өөр жагсаал зохион байгуулах тухай бүртгүүлсэн хувь хүн болон байгууллага байхгүй гэсэн” хэмээн зохион байгуулагч Монгол улсын иргэн, урлаг судлаач, СУИС ийн урлаг судлалын докторант Ц.Нямтөр мэдээллээ.
Эх сурвалж: MGLRADIO