Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн Шар булаг гэдэг газар Ховд голоос мөс зөөж байсан иргэн өнгөрсөн бямба гаригт амиа алджээ. Мөс цөмөрч, хүн живсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 ажилтан, Цагдаагийн газрын долоон алба хаагч очиход 33 настай эмэгтэй голоос мөс зөөж байгаад живж нас барсан байж.
Тэд цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн тус аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн 61 настай, А гэрээсээ гараад сураггүй болсон байна. Онцгой байдлын 20 алба хаагч дөрөв хоног эрэн хайсны эцэст түүний цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.