Өнөөдөр 21 цагийн орчим 16-р хорооллын хот руу явдаг автобусны буудлаас өгсөөд Цайзын уулзвараар баруун тийш эргэн гэртээ харихаар явж байсан 21 настай эмэгтэйг үл таних нүүрс ачсан портертой таван залуу Шунхлай клонкийн зүүн талын гудамж руу орох үед нь хүчээр машиндаа суулгахыг завдсан хэрэг гарчээ. Дээрх залуус саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдалж юүдэнгийнхээ бүчийг чангалсан байдалтай байсан гэнэ.
Ойролцоох шатахуун түгээх станцын ажилтан хоёр залуу нэг охиныг сугадан машиндаа суулгахыг завдаж байгааг хараад юу болоод байна гэж орилсноор охин дундаас нь сугаран гарч эрчээрээ тэднээс зугатаж аврагджээ.Айсандаа машиных нь дугаарыг харж амжаагүй гэсэн. Урин дулаан цагт танхай,дээрэм булаалт,хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг тул та бүхэн анхаарал сэрэмжтэй байгаарай.