Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас тус аймагт байрладаг ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангийн малын хэсэг дээр ажиллаж буй ялтнуудын харуул хамгаалалт, ахуй нөхцөл, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны байдалд гэнэтийн шалгалт хийжээ. Тэнд байгаа ялтнууд энгийн хүнтэй адил гар утас хэрэглэх зэргээр эрх чөлөөтэй байсан гэнэ.
Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, Хууль зүйн сайдын 2014 оны А/206 дугаартай тушаалаар батлагдсан “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”, “Хорих ангийн дотоод журам” зэрэг хууль, тогтоомжийн холбогдох заалтуудыг зөрчсөн ноцтой үйлдэл гэнэ. Тиймээс тус аймгийн Прокурорын газраас зөрчлүүдийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлжээ.