Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ын ажилтан, ахлагч Б гэх 33 настай залуу энэ сарын 18-19-нд шилжих шөнө нэгэн эмэгтэйг хутгалж хүнд гэмтэл учруулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэнд “Гэрт дайрч орж ирээд хутгаллаа” гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад сэжигтэн этгээд хохирогч эмэгтэйн зүүн эгэм рүү хутгалж, уушгийг нь гэмтээсэн байсан гэнэ.
Өдгөө хохирогч Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад бөгөөд “ирсэн даруйд нь мэс засал хийсэн, бие нь хүнд байгаа” гэж тус эмнэлгийнхэн хэлсэн юм. Сэжигтнийг эрүүлжүүлэн өнгөрсөн ням гаригт Албадан саатуулах, баривчлах төвд хорьсон байна.