Сансарын тунель орчимд өнөө өглөө дүүрэн зорчигчтой явж байсан том оврын автобус шатсан хэрэг гарлаа. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд дүүрэн зорчигчтой явж байсан "НЧБ" ХХК-ийн автобусанд гал гарсан тухай дуудлагыг ОБЕГ-т өглөөний 09.37 цагт өгсөн аж. Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийнхан очиж, галыг шуурхай унтраасан байна. Гал автобусны моторын хэсгээс гарсан бөгөөд аврах ангийнхан ирэхэд зорчигчдыг хэдийн буулгасан байсан гэнэ.
Өмнө нь 2014 онд мөн Эх нялхасаас Тасганы овоо руу эргэдэг уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож явсан автобус шатсан хэрэг гарч байсан юм.