Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Япон улсын үндэсний хувцас болох кимоног уламжлалт болон орчин цагийн өөр өнцгөөс та бүхэнд танилцуулах "UB Kimono Fashion Show" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ хоёр хэсэгтэй ба эхний хэсэгт 4 улирлын шинж чанарыг агуулсан уламжлалт кимоно, хуримын ёслолын кимоно, самурайн өмсгөл, хуяг дуулга зэрэг байх бол сүүлийн хэсэгт кимоно хийх зориулалт бүхий бөс, торгоор урласан орчин цагийн уур амьсгалтай, тансаг мөртлөө өдөр тутамд өмсөхөд зохимжтой болгон хувиргасан Явуу брендийн коллекциос толилуулах болно.
Загварын шоуны хажуугаар Япон цайны ёслол, кимоногийн бөс торгын үзэсгэлэн явагдах ба хуяг дуулга өмссөн самуратай дурсгалын зураг даруулах боломжтой
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна
★ХЭЗЭЭ: 2017 оны 3 сарын 25-ны өдөр /Бямба/
(2 удаа зохион байгуулагдана - 15:00 цаг, 18:00 цаг)
★ХААНА: Мираж ресторан /Говь үйлдвэрийн залгаа/
★ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Зохион байгуулагч: Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ
Хамтран зохион байгуулагч: Явуу бренд