Хятад, Оросын харилцаа дэлхий дахины байдалд эергээр нөлөөлж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдлээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 12 удаагийн чуулган лхагва гаригт дууссаны дараа тэрбээр жил тутмын хэвлэлийн хурлаа хийхдээ ингэж хэлсэн байна.
Оны эхний хоёр сард Хятад, Оросын худалдааны хэмжээ эрс нэмэгдсэн нь хоёр улсын эдийн засаг харилцан бие биенээ нөхөх боломжтой, энэ чиглэлээр хамтран ажиллах нөөц бололцоо их бийг харуулж байна гэж Ли Көцян онцлон тэмдэглэв. Энэ сарын 8-нд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээлэлд дурдсанаар, Орос, Хятадын бараа эргэлт эхний хоёр сарын дүнгээр 28.8 хувиар өсөж, 11.58 тэрбум долларт хүрсэн байна.