Солонгос үндэстнээс урвагч хэмээн Пхеньянаас зарласан БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг төрийн тэргүүнээс бүрмөсөн огцруулсныг БНАСАУ шударга ёсны түүхэн ялалт хэмээв. Ардын хүчтэй эсэргүүцлийн ачаар яллаа гэж Умард Солонгосын Эвлэрлийн зөвлөлийн төлөөлөгч мэдэгджээ.
Үүнээс өмнө БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэд итгэл үл үзүүлэх шийдвэрийг баталсан юм. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхгүй, найз Чой Сүн Силь болон “Samsung” компанийн тэргүүн болох И Жэ Ён нартай холбогдох авлигын дуулиант хэргээр Прокурорын газарт байцаагдах болж байна.
Уг гэмт хэрэгт Ерөнхийлөгч шууд татагдаж болзошгүй гэж тус газар таамаглаж буй юм. Урьд нь Пак Гын Хэ мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаас татгалзаж, өөрийг нь буруушааж буй хэргийг улс төрийн захиалгатай хэмээн мэдэгдэж байсан билээ.