Нүүрсний замд 3 жолооч амиа алдлаа. Эрдэнэс 5 толгойн нүүрс тээвэрлэгч Хятадын Винсэй компаний гүйцэтгэгч Монфорд компаний жолооч 6 залуу Таван толгойгоос 90 км т орших цайны газраас хоол идэж , архи ууж гараад цагаан хад хүрэх замдаа гурав нь нас барж 2 залуугийн биеийн байдал маш муу байна гэж албан бус эх сурвалж мэдээллээ. Дээрх иргэдэд хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавиад байгаа аж . Хэргийн газарт Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналт , цагдаагийнхан ажиллаж эхэлсэн байна..
Хэдхэн өдрийн өмнө тв 5 телевизийн сэтгүүлч Б.Отгон нэвтрүүлэг бэлтгэж нүүрсний замд залуус амь насаараа дэнчин тавьж буйг анхааруулсан билээ.