Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болох Хатан Туул голын маань эхээс / Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн нутаг, Хойдохын адаг/ тэвш тэвшээр мод бэлтгээд уджээ. Хэн гэдэг эрх дархтаны зөвшөөрлөөр Монгол түмний ундны эх үүсвэр болсон Туул голын эх дэх ойн санг сүйтгэж эхлэв. Ойн цэвэрлэгээ нэрийн дор ойн санг бүхэлд нь сүйтгэгчдэд ямар ч хяналт алга. Өнгөрсөн онуудад Заан Тэрэлжийн голын амны эхэн дэх ойг цэвэрлэгээ нэрийдлээр хядсан бол одоо Туул голын маань эхэн дэх ойг хядаж эхэллээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч нөхдүүд, нутгийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч таслан зогсооход туслаарай гэж нутгийн иргэд аминчлан захиж байлаа.