Энэ сарын 7-ны өдөр нэгэн дунд сургуулийн сурагчыг хичээлээ тараад гэртээ харих гэж явах замд нь үл таних этгээд аманд нь бор зүйл чихэн мансууруулж байгаад хулгайлж авч явахыг завдсан хэрэг Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд гарчээ. Азаар байрных нь эгч тааралдаж аврагдсан байна.Хүү цусаар бөөлжиж мансуурсан байдалтай байсан гэнэ. Одоогоор харъяа дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.
Та бүхэн хүүхэддээ тавих анхааралаа сайжруулж сонор сэрэмжтэй байхыг манай сайтын зүгээс анхааруулж байна.