Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалтанд оролцсон ээжүүдтэй зургаа авахуулж байх үед нь "Оффшорчдыг шалгаж хариуцлага хүлээлгэ" гэсэн утга агуулга бүхий лоозон биедээ өлгөсөн хагас нүцгэн 3 эмэгтэй эсэргүүцлийн жагсаал хийж оффшорчдод хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм.
Тэгвэл энэхүү жагсаалыг зохион байгуулсан Б.Болор-Эрдэнэ фэйсбүүк цахим хуудсаар байр сууриа илэрхийллээ.Тэрээр хэлэхдээ:
Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нүцгэн жагсаал хийсэн 3 эмэгтэй байна.Биднийг хайж хууль хүчний байгуулагынхан гэр орноор очсон байна лээ. Бид зөв тэмцэл хийж байгаа цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ намайг Болор-Эрдэнэ гэдэг. Миний утас 91692255 хуулийнхан утсаар яриад уулзаж болно гэв.Бид өмнө Монголчуудыг хууль бусаар боолчилж буй Хятадуудын тухай бичлэг хийгээд цагдаа дуудахад үл тоосон атал өнөөдөр эрхээ хамгаалах өдөр хэдэн лоозон барьж зогссоны төлөө яагаад биднийг мөрдөн мөшгөөд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь эдлүүлэхгүй байна вэ гэв.