Христийн ардчилсан холбоо намын дарга Ангела Меркель цагаачдад Германы хилийг нээсний улмаас үүсгэсэн бэрхшээлээс гарахыг тус намынхан сонгуулийн энэ жил чармайж байна. Канцлерын албан тушаалд улиран сонгогдохын тулд намын тэргүүн уг алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй тул тийм алхам хийх амаргүй.
Түүний дэвшүүлсэн “Бид чадна!” уриа одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп цагаачдын тухай зарлиг гаргасанд тэрбээр дургүйцсээр буй төдийгүй Герман улс урьдын адил зэвсэгт мөргөлдөөний бүсээс дүрвэгчид авсаар байх болно хэмээн мэдэгджээ.
Үүний сацуу тус улсын Засгийн газар байдлыг хяналтдаа авах чадвартайгаа харуулж байна. Дүрвэгчийн статустай болж чадаагүй хүмүүсийг улс руу нь буцаах хэд хэдэн ажиллагаа явуулж, Турктэй хэлэлцээр байгуулжээ. Албан ёсны мэдээнээс үзвэл, 2016 онд орогнох эрх олгохыг хүсэгчдийн тоо өмнөх оныхоос гурав дахин буурсан аж. Шилжин суурьшигчдын үйлдсэн гэмт хэргийг бүртгэх болсныг Германы хэвлэлүүдэд мэдээлжээ. Урьд нь ингэхээс тэд ичдэг байсан гэнэ.
Христийн ардчилсан намынхан 2000 оны дундуур амжилттай эзэлсэн, улс төрийн хүрээний төвөө орхихыг нэг их хүсэхгүй байгаа тэднээс цагаачдын эсрэг бодлого баримтлахыг сонгогчид хүсэж байна. Эс бөгөөс Социал-демократ намын гишүүн Мартин Шульцын нэр хүнд өсөхөөр буй юм.
Ийм амаргүй үед А.Меркелийн цагаачлалын талаарх бодлогыг Д.Трамп буруушаасныг Германд анзаараагүй мэт өнгөрч, Америкийн Ерөнхийлөгчийн хэтрүүлэгтэй үг хэлдэг зуршилтай холбон тайлбарласан. Гэтэл Д.Трампын адил санаа бодолтой байгаа Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курц Германы “Bild am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
А.Меркелийн бодлогыг Европын холбооны болон комиссын гишүүн зарим орны удирдагч дэмжиж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн юм. А.Меркелийг Египетэд айлчилж, Турктэй байгуулсан шиг буюу албан ёсны эрхтэй болоогүй дүрвэгчийг улс руу нь буцаах гэрээ байгуулах гэж явахад С.Курц дээрх мэдэгдлийг хийжээ. Германы Канцлер мөн тийм зорилгоор Тунист айлчилсан юм. Туркээс ялгаатай нь Хойд Африкийн орнууд Германтай гэрээ байгуулах гэж яараагүй байна.
Европын холбооноос өөр улсад, жишээ нь, Гүрж, Египет болон Балканы орнуудад дүрвэгсдийн хуаран байгуулахыг Австрийн сайд санал болгожээ. Гэхдээ дүрвэгсэд эцсийн дүнд Гүрж, Египетэд очих гэж Ойрхи Дорнодоос Германыг зориогүй байх. Өөрөөр хэлбэл, хэлбэл, С.Курц сайн хошигнож чаддагийг хүмүүс ойлгожээ. Тэрбээр ирэх намар болох бундестагийн сонгуультай холбогдуулан тийм мэдэгдэл хийсэн тухай Германы “Die Welt” сонинд бичжээ.