Баянхонгор аймгийн тэргүүний малчдын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Баянхонгор аймгийн Баянговь сумын залуу малчин Цэдэв малчдын мал өссөн байгааг дурдаад улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед малчид малаар хандив өгч сум орон нутагтаа нэн тэргүүнд шаардлагатай байгаа эмнэлгийн машин, барилгын засварыг өөрсдийн нөөц бололцоогоор засч сайжруулах боломж байгааг хэллээ. Тэрээр энэхүү санал санаачилгыг өөрөөсөө эхлүүлж Баянговьчуудын эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зогсч ажилладаг эмнэлгийн байгууллагынхаа хүндрэлтэй асуудлыг шийдэврлэхэд нэмэр болгож 30 ямаа хандивлалаа. Энэ хандивын аяныг цааш үргэлжлүүлэхийг сумынхаа малчдад тэрээр уриалж байсан юм.