Энэ сарын 12-ны өдөр хоёр хүнийг шатааж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД дүүргийн 26 дугаар хороонд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 12-нд хүлээн авчээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгахад тодорхой оршин суух хаяггүй Э /эм.40 настай/, Б /эр.48 настай/ нарыг БЗД-ийн 10 дугаар хороонд суух Б /эр.28 настай/, Э /эм.32 настай/ нар нь согтуурсан үедээ хүзүүнд нь нэг удаа хутгалж, улмаар шатааж амь насыг нь хохироосон байна.