Цагдаагийн ерөнхий газраас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж “болзошгүй” гэмт хэргийн талаар болон НИТХ-ын нэгдүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд УБ хотын цагдаагийн газраас хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Эхлээд ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, дэд комиссор Ц.Ням-Очир 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2016 онд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа. Үүнийг Цагдаагийн ерөнхий газраас шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний улмаас буурсан хэмээн үзэж байгаа. Тодруулбал, нийслэл, орон нутгийн хэмжээнд 399 олон нийтийн цагдаагийн ажилтныг ажиллуулсан. Тэд хэв журам сахиулах, иргэдэд хуулийг сурталчлан таниулж ажилласан. Мөн хугацаанд 100 орчим оюутан цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж, 25 мянга гаруй гадаадын иргэнд туслалцаа үзүүлсэн. Үүнээс гадна өдөр бүр 3000 орчим эцэг эх сургуулийн орчимд эргүүлээр ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан хэмээн үзэж байна.
Харин хяналтын камерын хувьд улсын хэмжээнд 12 мянга орчим камерыг суурилуулан ажиллаж байна. Үүнээс 2500 орчим камер цагдаагийн газрын мэдэлд байдаг. Цаашид “хар чиг” буюу гэмт хэрэг ихээр үйлдэгддэг газруудыг бүрэн гэрэлтүүлэг хийж, камержуулах ажлыг шат дараалан хэрэгжүүлнэ” гэлээ.
ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын статистикийн хэлтсийн дарга, хурандаа П.Батбаатар өнгөрсөн онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн статистик тоон мэдээллүүдийг өгсөн юм.
ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
- Бүртгэгдсэн гэмт хэрэг:
2015 он | 2016 онд | Өсөлт, бууралт-тоогоор | Өсөлт, бууралт-хувиар | |
Бүртгэгдсэн нийт хэрэг | 27.757 | 27.167 | -590 | -2.1 |
Хөнгөн | 13.487 | 13.519 | 32 | 0.2 |
Хүндэвтэр | 12.127 | 11.767 | -360 | -3.0 |
Хүнд | 1628 | 1393 | -235 | -14.4 |
Онц хүнд | 515 | 488 | -27 | -5.2 |
- Гэмт хэргийн илрүүлэлтийн хувь
Илрүүлэлт | 2015 он | 2016 он | Өсөлт, бууралт /нэгжээр/ |
Нийслэлийн хэмжээнд | 58.9 | 61.5 | 2.6 |
Улсын хэмжээнд | 62.1 | 64.0 | 1.9 |
- Гэмт хэрэг үйлдэгдсэн газар
Газар | 2015 он | 2016 он | Нийт хэрэгт эзлэх хувь |
Гэр орон сууц | 8830 | 9200 | 33.9 |
Гудамж талбай | 5499 | 5479 | 20.2 |
Олон нийтийн газар | 3625 | 3837 | 14.1 |
Нийтийн тээвэр | 344 | 259 | 1.0 |
Төрийн байгууллага | 455 | 417 | 1.5 |
Төрийн бус байгууллага | 287 | 253 | 0.9 |
Аж ахуйн нэгж | 2699 | 2435 | 9.0 |
Авто зам | 1961 | 1682 | 6.2 |
Бусад | 4057 | 3604 | 13.3 |
- Гэмт хэрэг үйлдэгдсэн байдал
Үйлдэгдсэн байдал | 2015 он | 2016 он |
Эмэгтэй хүн оролцсон | 3782 | 3516 |
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас | 1356 | 1449 |
Хүүхэд оролцсон | 1144 | 970 |
Бүлэглэн үйлдсэн | 2274 | 1635 |
Урьдчилан тохиролцсон бүлэг үйлдсэн | 47 | 23 |
Галт зэвсгээр үйлдэгдсэн | 38 | 33 |
- Гэмт хэрэг үйлдэгдсэн гараг
Гараг | 2016 он | Нийт хэрэгт эзлэх хувь |
Даваа | 4280 | 16 хувь |
Мягмар | 4157 | 15 хувь |
Лхагва | 4018 | 15 хувь |
Пүрэв | 4019 | 15 хувь |
Баасан | 3979 | 15 хувь |
Бямба | 3434 | 12 хувь |
Ням | 3280 | 12 хувь |
- Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа
Цаг | 2015 он | 2016 он |
06.00-14.00 | 6056 | 5884 |
14.00-19.00 | 7948 | 7782 |
19.00-22.00 | 4326 | 4109 |
22.00-06.00 | 9427 | 9392 |