Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хамгаалалтын газрын ажилтнууд “Гандан бороо” хочит Ч.Батхуяг, Сэлэнгийн У.Баатаржав нарыг өчигдөр баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьлоо.
Цагдаагийнхан Ч.Батхуягийг өнгөрсөн оны аравдугаар сард гэрээс нь баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан юм.
Тухайн үед түүнд хоёр үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхдаа цагдан хорьсон ч шүүгчийн захирамжаар батлан даалтад гараад сураггүй алга болсон билээ.
Улмаар цагдаагийнхан эрэн сурвалжилсны эцэст Ч.Батхуягийг дахин баривчилж байгаа нь энэ.
Харин Сэлэнгийн хэмээх У.Баатаржавыг нэр бүхий иргэдээс 80 сая төгрөг залилж, мөнгөө буцаан авах гэсэн хүмүүсийг дарамталж, сүрдүүлсэн хэргээр баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьлоо.