Хүүхдийн гэнэн, цайлган сэтгэлийг ашиглан хуурч мэхлэн гар утас болон үнэт зүйлсийг нь авч оддог байсан нэгэн эмэгтэйг цагдаагийнхан баривчилжээ. Тэрбээр бага насны хүүхдүүдийг онилон “ангуучилдаг” байсан бөгөөд “Эгч нь буяны үйлс хийдэг хүн. Буяны ажилд оролцоод гарч ирэхээр чинь мөнгө өгнө” гэж мэхлээд гар утас, ээмэг, зүүлт зэргийг нь авдаг байсан гэнэ. М гэгчийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, үнэт эд зүйлс хэрэглүүлэхээс татгалзах нь зүйтэй гэж албаныхан сэрэмжлүүллээ.