С.Зориг агсны амь насыг 1998 оны аравдугаар сарын 2-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнөөдөр эцэслэн шийдэгдлээ. Тодруулбал, хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрээ танилцууллаа.
Шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял, Т.Чимэгээд 24 жилийн ял оноов. Тэднийг бүлэглэн онц аюултай аргаар шунахайн сэдэлээр захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж үзлээ.