БСШУЯ-наас өнгөрсөн хавар Увс аймгийн Тэс сумын ерөнхий боловсролын сургуульд шинэ “Фургон” хуваарилжээ. Гэтэл уг машиныг унаж, Улаанбаатар хотоос Тэсэд аваачсан жолооч “Намайг ажилд авахгүй бол энэ машиныг өгөхгүй” гээд өдий болтол хашаандаа байлгаж байсан аж.
Тус аймгийн Засаг даргын орлогч энэ тухай мэдээд уг машиныг хураан авч, сургуульд хүлээлгэн өгөхийг Боловсрол, соёлын газарт үүрэг болгосон ч өнөөдүүл нь ямар ч арга хэмжээ авч чадаагүй байна. Иймд энэ сарын 19-нд цагдаагийн туслалцаатайгаар уг машиныг хураан авчээ. Тус сургуулийн сурагчдыг өөр сум, аймагтаа очиж, тэмцээн уралдаанд оролцуулахад уг машиныг ашиглах юм.