С.Зориг агсны хэргийн шүүх хурал 11.28 минутад ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид эхэллээ. Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүх бөгөөд хурлын Ерөнхий шүүгчээр М.Алдар томилогдон ажиллаж байна. Харин хохирогч сэжигтэний ар гэрийнхэнийг шүүх хуралдааны танхимд оруулаагvй ба шүүгч, өмгөөлөгч улсын яллагч, шинжээч, сэжигтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хаалттай эхэллээ.