Нийслэлийн Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-ийг зээ хүү Ч нь өнгөрсөн ням гаригт хөнөөжээ. “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шархтай байж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр А архи ууж, агсам тавьсанд 12 настай зээ хүү нь дургүйцэж, мэс барьсан гэнэ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас хар өнгийн бариултай, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд мөрийн баримт хураан авсан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй аж.