БНХАУ-аас манай улсын хилээр мансууруулах бодис оруулах гэсэн хэрэг дахин хоёр гарлаа. Өнгөрсөн сарын 18-нд Монгол Улсын иргэн А, Э нар Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “мөс” хэмээх бодис нэвтрүүлэхээр оролдоход нь ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс, тус сумын Цагдаагийн хэлтсийнхэн хамтран илрүүлжээ. Тэд уг бодисоо худалдах гэж байснаа хүлээсэн гэнэ.
Мөн өнгөрсөн сарын 23-нд манай улсын иргэн Т мөн энэ төрлийн бодисыг оруулж ирэхийг завдсан аж. Тэрбээр хар тамхиа илгээмжийн газраар дамжуулан хилээр оруулахаар оролджээ. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.