“Зөв боломж” компанийн ажилчид химийн хортой бодис ууж, амиа алдсан хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж эхлээд буй юм. Тус аймагт ажиллаж буй хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудтай холбогдоход “Шалгалт эхлээд байна. Хүмүүс агуулахаасаа шингэн зүйл зохих зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн нь ийнхүү аминд нь хүрсэн бололтой.
Халаалтын зориулалттай химийн эталон гэх бодисыг зөвшөөрөлгүйгээр авч уусан нь тогтоогдоод байгаа. 2006 онд Багануур дүүрэгт гарсан “Азийн чоно”-ын хэрэг шиг болсон байх вий гэж айж байсан ч хараахан тийм нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтын журам зөрчигдсөнөөс энэ хэрэг гарчээ. Цаашид “Зөв боломж” хэмээх компанийн үйл ажиллагаатай холбоотой шалгах зүйл ч нэмэгдэнэ” гэв.