Цагдаагийн ерөнхий газраас энэ оны эхний 10 сард гарсан гэмт хэргийн тайланг танилцууллаа. Ингэхдээ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулсан байна. Улсын хэмжээнд нийт 23080 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 0.6 хувиар буурсан үзүүлэлт бол нийслэл Улаанбаатар хотод 15257 хэрэг бүртгэгдэж, 1.7 хувиар нэмэгдсэн аж. Дүүргүүдээс Хан-Уулд гэмт хэрэг хамгийн их өссөн бол Баянзүрх өмнөх оныхтой ижил хамгийн их гэмт хэрэг гардаг дүүргээр тодров. Өмнөх онтой харьцуулахад Хан-Уул дүүрэгт 18.6, Дорноговь аймагт 18.7 хувиар гэмт хэрэг өссөн гэнэ.
Дүүргүүд
- Баянзүрх - 3519
- Баянгол - 2704
- Сонгинохайрхан - 2440
- Чингэлтэй - 2028
- Хан-Уул - 1381
Аймгууд
- Төв - 732
- Хөвсгөл - 607
- Сэлэнгэ - 583
- Дорноговь - 546
- Архангай - 452