Аравдугаар сарын 19-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2 бүртгэгдэж 4 хүн хүнд, хөнгөн гэмтсэн аж. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны нэг хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэмээн мэдээлжээ.
Тухайлбал:
- СХД-ийн нутаг Хангайн 16-р гудамжны 23 тоот хашаанд зогсож байсан H.Porter маркийн авто машины тэвшин дээр 05 настай эрэгтэй Э нь тоглож байх үед уг авто машин хөдөлснөөс унаж дайрагдан гэмтсэн.
- БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хороолын автобусны буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч П нь Эрдэм транс ХХK-ны H.Aero City маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газрын шороон замд Sinotruk ZZ3257 маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэр цайны газар мөргөж гэрт байсан 46 настай эмэгтэй Ц-ийн амь насыг хохироон хэргийн газрыг орхиж явсан.
- Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд шороон замд улсын дугааргүй Mустанг-200 маркийн Э жолоочтой мотоцикль-оос зорчигч 26 настай эрэгтэй С нь үсэрч амь нас нь хохирсон.