Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцай тэргүүтэй Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийж байна.
2016 оны аравдугаар сарын 12-ны өдөр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцай тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Монгол улсын Засгийн газар Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн салбарыг тэргүүлэх салбар болгон зарласан. Нөхөн төлждөг баялаг учир салбартаа бид бодлогын дорвитой арга хэмжээ авах зорилготой ажиллаж байна гэлээ. Яамны зүгээс мал эмнэлгийн байгууллагыг босоо бүтэцтэй болгон ажиллах,мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх мөн малын эмч,мэргэжилтэнг Төрөөс бодлогоор дэмжин бэлтгэх, хариуцлагын тогтолцоог ч мөн сайжруулахаар ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.
Малыг эрүүлжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хоёр орны хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэх,илүү шинэ түвшинд гаргах зорилттой байна гэлээ.
Манай орны мал эмнэлгийн байгууллагууд идэвхитэй хамтран ажиллаж баруун аймгуудыг эрүүл бүс болгон зарлаж БНХАУ-руу махны экспорт хийж байна.Мал эрүүлжүүлэх тал дээр урд өмнөхөөс илүү их хүчин чармайлт гарган ажиллана.Таны энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтой,цаг үеэ олсон айлчлал болж байна.Монгол улс Төвийн бүсээ эрүүл бүс болгон зарлах сонирхолтой байгаа,цаашид хамтын ажллагааны хүрээнд тухайн бүс нутагт газар дээр нь танилцаж үр дүнтэй ажиллах болно гэдэгт найдаж байна гэлээ.
Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцай:Салбарын Сайдтай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд энэ удаад бидний ажлын гол зорилго бол нөхцөл байдалтай газар дээр нь танилцах байна.Танай мал эмнэлгийн салбар сайн ажиллаж байна хэмээн үзэж байна.Бодлогын хэмжээнд шинэ эрүүл хүнс бэлтгэхэд анхааран ажиллаж буй нь харагдаж байна. Энэ удаагийн ажлын айлчлалд албаны хүмүүс төдийгүй БНХАУ-ын сүлжээ компаниудын төлөөлөл ирсэн байгаа.
Хоёр тал хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, шүлхий өвчний тайван бүс бий болгох, улмаар уг бүсээс БНХАУ-д мах экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон ажил хэрэг болгон ажиллаж байна.
Монгол, Хятадын хамтарсан хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх,малын халдварт өвчний оношлогоо, судалгааны чиглэлээр Монгол улсын мэргэжилтнүүдийг Хятадын мэргэжлийн лаборатори, хүрээлэнд дадлагажуулан сургах зэрэг асуудлын хүрээнд санал солилцлоо.
Хятадын талаас Монголын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход тулгамддаг шүлхий зэрэг хил дамжин халдварладаг өвчинтэй хамтран тэмцэхд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.