2013 оны жилийн эцсээр явагдсан өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаагаар өрх бүрийг 1-1000 оноогоор дүгнэж өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.
Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 502,567 болон түүнээс доош оноотой бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр 20000 төгрөгийг олгоно.
2. Энэхүү босго онооны нөхцлийг хангасан /502,567 онооноос доош оноотой гэсэн үг/ 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
3. Мөн уг босго онооноос дээш оноотой өрхийн хүүхдийн мөнгийг дансанд нь бичилт хийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2019 оноос нөхөж олгоно. Мөн энэхүү судалгаа нь 3 жил тутуамд 1 удаа явагддаг бөгөөд 2016 оны 11 сарын дундуур 2 дах удаагаа явагдах бөгөөд дахин үнэлгээ хийсний дараа тухайн өрхийн амьжиргааны түвшний оноо 502,567 босго онооноос доогуурт багтсан нөхцөлд 2016 оны 07 дугаар сарын 01-нээс тооцон хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.502,567 онооноос дээш оноотой дүгнэгдвэл хүүхдийн мөнгийг дансанд нь бичилт хийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2019 оноос нөхөж олгоно. Өөрийн харъяа хорооныхоо халамжийн мэргэжилтнээс өрхийн оноогоо асуугаарай.